Кальци гэж юу вэ? /Calcium/

2022-01-06 13:43
Кальци гэж юу вэ? /Calcium/

Кальци нь шүд болон ясанд шаардлагатай нягтралыг хадгалахад тусалдаг үндсэн элемент юм. Булчингийн агшилтыг зохицуулах ба зүрхний булчингийн агшилтын үйл ажиллагааг хэвийн явуулна.

Кальци нь биед явагдах өөх тосны, нүүрс усны, ус давсны зэрэг олон тооны бодисын солилцоонд оролцдог. Энэ элемент нь биеийн дотоод тэнцвэрт байдлыг хадгалж амин чухал урвалуудын хэвийн үйл ажиллагааг хангадаг. Зарим даавруудын нийлэгжилтийг дэмжинэ.

Кальци нь мэдрэлийн импульсийг зөв дамжуулахад тусалдаг бөгөөд зарим мэдрэлийн хариу урвалд оролцдог. Ийм байдлаар энэ элемент нь төв мэдрэлийн тогтолцооны тасралтгүй үйл ажиллагааг хангадаг.

Кальцийн дутагдал нь янз бүрийн шалтгааны улмаас үүсэж болно:

• Буруу хооллолт

• Хүнсэнд витамин С, D зэрэг бусад чухал бүрэлдэхүүнүүд дутагдах.

• Зарим бодис биед илүүдэх: фтор, хар тугалга, кали, төмөр, хлор

• Бөөрний өвчин

• Ходоод гэдэсний замын зарим өвчнүүд, энэ үед хэрэглэж буй хүнсэн дэх шим тэжээлийн бодисуудын шингээлт алдагддаг

• Суулгах эсвэл туулгах эм хэрэглэх (энэ тохиолдолд гэдэсний ханаар кальци шимэгдэх үйл явц алдагддаг)

• Тогтмол стресстэх

Харин энэ байдал удаан хугацаагаар үргэлжилбэл аюултай шинж тэмдгүүд илэрнэ:

• Ядарна, сульдана, идэвхгүй болно,

• Ясны нягтрал буурч яс амархан хугарна

• Шүдний байдал муудна

• Үс, хумс хугарамтгай болно

• Булчин шөрмөс татна

• өсөлт удааширна

• Бага насанд рахит үүсэх, гэдэсний хэмжээ томорч үе мөч тахийна

• Үе мөчөөр өвдөнө

• Алхахад хэцүү болж доголно

• Харшлын урвал өгнө

• Нуруу муруйна

• Даралт ихсэнэ

• Амархан стресстэнэ

• Өтгөн хатна, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн муудна

• Зүрхний хэм алдагдана

• Ой тогтоолт, төвлөрөлт муудна

Кальцийн илүүдэл

Хэдий кальцийн дутагдал түгээмэл үүсдэг ч кальцийн илүүдэл ч бас тохиолддог. Энэ нь хүнсний бүтээгдэхүүнээр тогтмол кальци биед орж ирж байхад нэмэлт бүрдэл хэрэглэх, Д витамины илүүдэл, хүнсэн дэх бодисын шимэгдэлт ихсэх зарим өвчний үед ажиглагдаж болно. Кальцийн илүүдлийн үед хоолны дуршил буурах эсвэл алдагдах, өтгөн хатах, гэдэс өвдөх, дотор муухайрах, бөөлжих, зүрхний хэм алдагдах, сульдах, анхаарал муудах, хий юм үзэгдэх, бөөрний үйл ажиллагаа алдагдах зэрэг шинж тэмдгүүдээс гадна дутагдлын үед илрэх шинжүүд бас ажиглагдана

Иймээс эзэд мэргэжилийн биш хүний үгээр дур мэдэн оношилж кальци өгөх, жинд тохироогүй дээд ангилалын хоолыг өгөх нь маш хор уршигтай юм

Түгээмэл ажиглагддаг алдааг дурдвал-

Giant puppy буюу 45-100кг –тай хүнд жингийн нохойн гөлөгний хоолыг тухайн ангилалын бус нохойд өгөх буюу жин болон, өдөрт өгөх графикийг зөрчиж илүү өгснөөр витамины илүүдэлд өртөх , завьж унжих, арьс сулрах ,ажлын чадамж буурч , үүлдрийн хэв шинжээ алдах ирээдүйн хөгжлийн явцад сөрөг нөлөөтэй юм.

Ноход байгаль дээрээ өөрийн дураар сул чөлөөтэй байхдаа өөрийн бодисын тэнцвэрийг зөв баланслаад оршдог бол Орчин үед суурин хотжилтын улмаас эзэн таны эрхшээлд тодорхой орон зайд хязгаарлагдмал нөхцөлд буй тул бидэнд тэнцвэрийг хадгалах үүрэг ноогдож байгаа юм

Иймийн учир Нийт нохой үржүүлэгч, сонирхогч анхлан тэжээгч нар зориулалтын Royal Canin хоолыг албан ёсны борлуулагчаас авч зохих зөвлөгөөний дагуу тун нормоор өгч хэвшхийг уриалж байна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл