Нохойны хоол боловсруулах замын талаар фактууд

2022-01-06 13:54
Нохойны хоол боловсруулах замын талаар фактууд

1. Нохой 42 шүдтэй. 12 үүдэн шүд, 4 соёо, 26 араа.

Нохойны хүчирхэг эрүү хоолыг тасдах, бутлах зориулалттай. Харин зажилдаггүй байна.

2. Үнэрлэх эрхтэний хөгжил маш сайн.

3. Харин амтлах мэдрэмж тааруу.

Тийм ч учраас нохой хоол сонгохдоо амтнаас илүү үнэрт нь дурлаж сонгодог.

4. Нохойны шүлсэнд цөөн тооны энзим агуулагддаг ба хоол хүнсийг урьдчилан боловсруулдаггүй.

5. Нохойны ходоодны багтаамж их байдаг. Том нохдын хувьд дээд тал нь 8 литр хоол хүнс агуулах боломжтой. Тийм ч учраас нохой хоолыг том хэмжээгээр нь залгиж орхидог. Нохойны ходоодны хүчил хүнийхийг бодвол маш өндөр байдаг. Энэ нь том хэмжээний хоол, яс, гадны бактерыг боловсруулахад тусалдаг.

6. Нохойны хэмжээнээс шалтгаалж нарийн гэдэсний урт 2 - 6 метр урт байдаг. Хоол хүнс нарийн гэдсээр ердөө 2 цагийн дотор дамжин өнгөрдөг байна. Өөрөөр хэлбэл хоолыг маш хурдан боловсруулдаг ба боловсруулж чадаагүй хоол хүнс бүхлээрээ гадагшилдаг байна.

7. Нохойны бүдүүн гэдэс 20 - 80 см харьцангуй богино ч түүгээр хоол хүнс маш удаан явж өнгөрдөг. Нохойны гэдэсний ашигтай бактерын тоо хэмжээ, төрлийн хувьд хүнийхтэй харьцуулахад маш бага учраас нохдод олон төрлийн хоол хүнс тохирдоггүй байна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл