Усыг шим тэжээл гэж үзхэд буруудахгүй. Нохой хоол хүнсгүйгээр хэдэн өдөр байж чадах боловч , усгүйгээр 3 хонож ч чадахгүй. Нохойн биеийн 2/3 нь уснаас бүрдэнэ. Булчингийн эдийн усны агууламж 80% байдаг. Нохой бүх өөх тос уургийн бүтцийнхээ талыг алдсан ч амьд үлдэнэ. Биеийн жингийн усныхаа 10%-г алдхад л үхэлд хүрнэ.
Нохойн өдөр тутмын усны хэрэгцээ биеийн жингийн кг тутамд ойролцоогоор 60мл байдаг. Өсөлт бойжилтын тодорхой үе шат, хээлтэй , хөхүүл үе, биеийн хүчний ачаалал, орчны агаарын хэм өндөр үед усны хэрэгцээ илүү их байна.
Ихэнх эзэд шээсний гарцаас хамаараад нохойдоо ус бага өгдөг, эсвэл мартдаг. Нохойн усны идүүрт цэвэр ус байнга байх хэрэгтэй бөгөөд долоогоод үлдээсэн усыг асгаж шинэчлэн дүүргэх хэрэгтэй байдаг.
Ус бага уудаг ноход жин дутуу, үс бүрзгэр арьс хуурай, шээс өтгөн эхүүн хурц үнэртэй гэх мэт маш олон муу талтай.