Нохой мууранд ямар төрлийн яс өгөх нь буруу вэ?

2022-11-19 10:50
Нохой мууранд ямар төрлийн яс өгөх нь буруу вэ?

Нохой мууранд ямар төрлийн яс өгөх нь буруу вэ?

Яс нь нохойны шүдийг цэвэрлэж өгөхөөс гадна ясанд агуулагдах хэрэгцээт бодис нь шүдийг бэхжүүлж өгч байдаг. Гэхдээ зарим тохиолдолд яс нь үхэлд ч хүргэж болзошгүй аюулыг дагуулдаг. Нохой болон мууранд чанаж болгосон яс өгөх нь буруу бөгөөд ясыг чанах үед хатуу чанараа алдан уян хатан, зөөлөн болсон байдаг. Ийм төрлийн яснууд амархан олон хэсэгт бутрах, үйрэх хандлагатай байдаг бөгөөд энэ нь бие организмд ноцтой гэмтлийг учруулж болзошгүй. Жишээлбэл, ясны хэлтэрхий амны хөндийг тэр дундаа буйл, хэлийг урж гэмтээх, улаан хоолойнд наалдан хахах, зарим хурц хэлтэрхий хэсэг эд эрхтэнг цоолох, үүнээс үүдэн бактерийн гаралтай халдвар авах, өөх тосны агууламж ихтэй хэсгээс үүдэн нойр булчирхай цочрох зэрэг өвчлөлүүд илэрнэ. Эдгээрээс үүдэн бөөлжих, баас нь цустай гарах зэрэг өөрчлөлт илэрвэл нэн даруй мал эмнэлэгт хандах нь зөв. Мөн өөрсдийн чанаж болгосон яс нь ихэвчлэн давстай байх ба энэ нь зориулалтын хоол голох нэг шалтгаан болдог шүү.

Харин бид ямар ясыг өгч болох вэ?

Түүхий, аль болох том хэмжээтэй (булууны, шаант чөмөгний яс өгөх нь зөв бол тахианы яс, хавирга зэрэг нь хурц, үйрэмтгий чанар ихтэй байдаг учир хориотой ) ясыг өгөх нь зөв бөгөөд бактерийн халдвараас сэргийлж 1-2 минут буцалж буй усанд дүрэх шаардлагатай. Ясыг удаан хугацаагаар өгч болохгүй бөгөөд шүдний загатнаа гаргах, стрессийг бууруулах журмаар хэрэглэнэ. Ясыг хэт олон давтамжтай өгөх нь өтгөн хаталтыг бий болгоно.

Боксер, Бульдог, Паг, Шицү зэрэг ноход үүлдрийн онцлогоос шалтгаалан эрүү болон шүд нь зөөлөн бүтэцтэй байдаг бөгөөд эдгээр нохдод түүхий яснаас илүү шүд буйлны загатнаа гаргах тоглоом, амттан зэрэг нь илүү тохиромжтой. Мөн хөгшин, хоол боловсруулах замын асуудалтай бол түүхий яс өгөхөөс зайлсхийгээрэй

Эх сурвалж:

https://animalemergencyservice.com.au/.../cooked-bones.../

https://tevavetclinic.co.za/.../no-bones-about-it-bones.../

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл