Нохой бөөс бол хажуугаасаа хавтгай биетэй , далавчгүй шавж юм. Нохойн биенд 2 төрлийн бөөс байдаг. Ctenocephalides canis ба Ctenocephalides felis. Зөвхөн гүйцэт бойжсон нохой бөөс (имаго) амьтны биед шигддэг. Тэрээр нохойны амьдардаг орчинд үүрлэдэг ба зөвхөн 10% нь нохойн үсэн бүрхүүл дотор оршдог.
Нохой бөөс маш хортой: хэдэн сарын дотор эм бөөс 1000-2000хүртэл өндөг гаргадаг. Өндөгнүүд нь үс арьсанд наалдахгүй , газарт унах ба хивс, паркет зэрэгт бөөгнөрдөг. Өндөгнүүд боловсорч гүйцээд хагарах ба түүнээс гарсан авгалдай нь хүүхэлдэй болохоосоо өмнө өөрийгөө тойруулан үүр нэхдэг. Томорсон нохой бөөс цаг нь болохоороо торноосоо гарч нохойнд шигдэж эхэлдэг. Шавьж нохойн арьсыг хазаад, шархыг цусны бүлэгнэлт зогсоож чадвар бүхий шүлсээрээ түлэн хатгуураа оруулж цусыг сорж эхэлдэг.
Нохой бөөснөөс олон өвчин үүсдэг. Нэгдүгээрт, бөөс бол амьтны хувьд өвчин үүсгэдэг хүчин зүйл юм. Аюултай биш хэдий ч загатнаа болон харшил (дерматит) үүсгэдэг. Үс ноос унах, өнгө бүрзийж гэмтэх, биеийн дээд хэсэгт бүсэлхий орчмоор хазаж маажсанаас шарх үүсэх гэх мэт хөнөөлтэй.
Нохой бөөсний шууд бус өвчин үүсгэх үүрэг нь өвчин өдөөгүүрийг дамжуулхад оршино. Бактери ( хүнд тусдаг тахал орно) ба хоол боловсруулах замын #эндопаразит (нохой бөөсийг залгисанаар хоол боловсруулах замруу ордог) үүсэх нөхцөл болдог.
*Нохой бөөстэй яаж хэрхэн тэмцэх вэ?
Хортон шимэгчтэй үр өгөөжтэй тэмцэхийн тулд түүний хөгжлийн үе шатыг сайн мэддэг байх хэрэгтэй.
Нохой бөөсний авгалдайнууд гэрлээс зугтдаг. Тэдгээрийг хивс , плинтусын завсраас, шалны завсар, харанхуй булангаас илрүүлж болно. 1-2 долоо хоногийн дараагаас тор болж хувирах бөгөөд шавж устгах бодист тэсвэртэй 5н сар хүртэл хугацаанд амьдрах чадвартай байдаг. Амьтан хүн дэргэд нь гарч ирхэд боловсорсон нохой бөөс торноосоо гарч ирдэг. Хэдэн сар эзэнгүй байсан байранд хэн нэгэн ирэх юм бол бөөс сүргээрээ торноос гарч хэдэн цагийн дотор байр халдвартай газар болж хувирна.
Бөөс муур нохойруу үсэрч гараад тэднийг хазаж цусаар нь хооллоно. Эм бөөс илүү ховдог. Тэрээр өөрийн жингээс 15 дахин илүү хэмжээний цус сорох чадвартай. Цус сорсоны дараах нохой бөөсний баасыг үсэн бүрхүүл дотор жижигхэн хар цэг хэлбэрээр илрүүлж болно. Чийгтэй уудаг цаасан дээр хүрэн улаан өнгөтэй болдог.
Нохой бөөс харшил үүсгэх шалтгаан болох ба үүнээс гадна туузан шимэгч хорхойн үүрэг гүйцэтгэдэг .
Нохой бөөсний эсрэг хэрэглэдэг ихэнх хэрэгсэл ( тусгай хүзүүвч, шүршигч, бодис) шавьжны зөвхөн нэг хэсгийг устгадаг учир бүрэн устгахын тулд 2 аргыг зэрэг хэрэглэх хэрэгтэй.
-1р арга бол гэрийн тэжээвэр амьтдад хортон шавьжны эсрэг хэрэгсэл шүршигч , хүчтэй найрлага бүхий дусал хэлбэрээр хэрэглэх. Түүнийг нохойн арьсанд түрхэхэд бүх биеэр тархаж цусаар хооллож буй нохой бөөснүүд устдаг. Үшнийг схр тутамд давтан хэрэглэх хэрэгтэй. Мөн сард 1 удаа өгдөг шахмал эм бас байдаг.
-2р арга бол нохой бөөсний үржлийг зогсоодог өсөлтийг зохицуулагч IGR, insect Regulator гэж нэрлэдэг бэлдмэл ашиглах. Энэ нь химийн бүтцээрээ амьтанд хор хөнөөлгүй давуу талтай юм. Бэлдмэлийг цацхаасаа өмнө тоос шороо бохирдлоос салах хэрэгтэй. ( тоос сорогч нохой бөөсний үүрлэж болох таатай газар байж болохыг бүү мартаарай) Цаг агаар сайхан өдөр цэцэрлэг болон хашааны сүүдэртэй газруудаар, муур нохой хэвтдэг хэсгээр бэлдмэлийг цацна. Худалдаанд янз бүрийн үнэтэй бэлдмэл байдаг. Үндсэндээ бүгд үр дүн сайтай Гол нь түүнийг найруулах заавар дүрэм ба хэрэглэх хугацааг харгалзан үүэх нь сайн үр дүнд хүрнэ.
***Франц дахь "АльфорынҮндэсний мал эмнэлгийн сургууль"
Хортон шавьж судлал, шимэгч ба мөөгөнцрийн өвчин судлалын кафедр: Бруно Полак***