Хачиг /хувалз/

2022-03-03 07:16
Хачиг /хувалз/

Хачиг бол иксодын бүлэгт багтдаг 2-10мм том шавьж юм.

Эм нь илүү цүндгэр гэлэстэй том байдаг. Бие нь улаан хүрэн өнгөтэй хавтгай хэлбэртэй цус сорсны дараа бие нь бөөрөнхий хэлбэртэй болдог. Хачиг бол улиралын шинж чанартай шимэгч бөгөөд зарим нэг эр хачигийг эс тооцвол цусаар хооллодог. Нохойнд шимэгддэг хачигны үндсэн төрөл Rhipicephalys sanguineus (нохойн үржлийн газруудаар их байдаг) төрөлд хамрагддаг.

Хачиг хөгжлийн үе шатаасаа (авгалдай, нимф, өсөлт гүйцсэн) үл хамааран зөвхөн нохойн биед шимэгчилдэг.

Амьтны хамгийн нимгэн арьсанд наалдаж хошуугаараа хатган арьсруу шигдэнэ. Дараа нь цусыг сорох ба шигдсэн хэсэг цусны бүлэгнэлт зогсож судас тэлэгч бодис агуулсан шүлсээр бүрхэгддэг. Хачиг үндсэндээ нохойн дээр өсөж үрждэг. Цадсан эм хачиг шинэ шүлс ялгаруулах замаар арьснаас чөлөөлөгдөж газарт унана. Хэдэн 7 хоногийн дараа эм хачиг хэдэн мянган өндөг гаргаад үхдэг. Хүрээлэн буй орчноос хамаараад өндөгнүүд хэдэн долоо хоногийн турш энкубаторын үеийг өнгөрөөгөөд хагардаг. Өндөг тус бүрээс авгалдай гарах ба ургамлаар дамжин нохой хажуугаар нь өнгөрөхийг хүлээгээд байж байдаг. Нохойд наалдсан авгалдай хэлэн өдрийн турш цусаар хооллосны дараа газарт унаж ахиад хэлэн өдрийн дараа нимф болж хувирна. Тэрээр бас л ахин нэг нохойд наалдан хооллож буцаад газарт буух ба боловсорч гүйцэх шатандаа орж эр ба эм хачиг болж хувирна. Шимэгчийн хөгжлийн бүтэн мөчлөг удаан үргэлжилнэ. Энэ хугацаанд тэрээр гурван амьтан олох хэрэгтэй болдог бөгөөд энэ процесс нь 4 хүртэлх жил үргэлжилж болох юм. Хачиг нь амьтан өвдөх шууд шалтгаан болдог. Эктопаразитын шүлс арьсанд бүрхүүлийг нэвтэлснээр арьс цочирдог. Үүссэн шарх элдэв өвчний халдвар нэвтрэх нөхцөл болдог. Шимэгчийн тоо түүнээс хамааран сорсон цусны хэмжээ их болсон тохиолдолд амьтанд цус багадалтын хам шинж илэрдэг. Нохойн биед хачиг байх нь хэсэгчилсэн болон ерөнхий хордлого өгч болно. Хачигнаас болж саа өвчин туссан тохиолдол ч бий. Тохирсон эмчилгээг хийхгүй бол амьтан амьсгалын аппратын булчингийн саа өвчнөөс болж үрэгддэг. Хачигны хор хөнөөл дархлааны системийг бас хамардаг. Хачигт дахин дахин хазуулснаар арьс хурцаар (пуррит) үрэвсэн нохойн хазах зуух мэдрэмж өндөрсөнө. Хачиг янз бүрийн өвчин өдөөгчийн дамжуулах эх үүсвэр болдог. Сульдаа , арьсны тууралт , харшил, халуун хумхай, бактерийн болон вирусын гаралтай халдвар мөн гельминт дамжуулдаг.

Хачигтай хэрхэн тэмцэх вэ?

Хэрэв нохойн бие дээрх хачиг цөөн байвал тэднийг пинцевт ашиглан дээр нь жаахан эфир дусааж эсвэл сиперметринээр норгосон эсгий хошуу бүхий багажаар авч хаяж болно. Хамгийн гол нь хортон шимэгчийн наалдсан хэсэгт буглаас үүсэхгүй байхаар авч хаях хэрэгтэй.

Хачигны тархалтын зэрэг их бол нохойг притроид бүлгийн шингэнээр угаах эсвэл эктопаразит устгах амитраз ашиглах хэрэгтэй. Нохой үржүүлгийн газар болон нохой байрладаг газарт хачиг тархаахгүйн тулд хана шалыг цементэлж хортон шимэгчийн эсрэг нунтаг цацхыг зөвлөдөг.

Хортон шимэгчээс урьдчилан сэргийлэх 6н сарын турш үйлчилдэг вакцин , мөн дусаалгаас гадна найрлага бүхий хоол тэжээл ч бий .

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл